БНМАУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн, удирдаач Цэдэвийн Баатаржав

Баатаржав 1944 онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн. 1978-1981 онд ОХУ-ын Санкт-Петрбург хотын Н.Римский-Корсаковын нэрэмжит ХДэС-д удирдаачийн мэргэжлээр суралцсан.

1963-1970 онд УДБЭТеатрын найрал хөгжимд фагот хөгжимчин, 1970 онд туслах удирдаач, 1971-1978 онд удирдаач, 1982 онд Дорнод аймгийн ХДТеатрт удирдаач, 1983-1996 онд УДБЭТ-т удирдаач, 1996-1997 ондУлсын Филармонид удирдаач, 1997-2000 онд УДБЭТ-т удирдаач, 2000-2006 онд ҮДБЭЧ-т ерөнхий удирдаачаар ажиллажээ.
Тэрээр 1982 онд Дорнод аймгийн ХДТ-ын симфони найрал хөгжим, 2005 онд ҮДБЭЧ-н дэргэд Төрийн үндэсний их найрал хөгжмийг үүсгэн байгуулахад манлайлан оролцож, монголын хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Ц.Баатаржавын удирдсан ҮДБЭЧ-н үндэсний найрал хөгжмийн хамт олон Япон, БНХАУ, Солонгос улсад айлчлан тоглож, Солонгос улсад болсон "Хаврын баяр" наадмын тэргүүн байрыг эзэлсэн. 1991 онд Кармен сюит бүжгэн жүжгийн хөгжмийг удирдсаны учир "Гоо марал" шагнал авчээ. 1992 онд Алтан гадас одон, 1997 онд СТА цол тэмдгээр шагнагдаж, 2001 онд МУУГЗ цол хүртсэн.
Удирдаачаар:
Ц.Намсрайжав, Б.Дамдинсүрэн “Анчин ба согоо” 1973, Э.Чойдог “Хөгжмийн эгшиг” 1973, В.Боролдой “Малчдын дуулал” 1988, Х.Билэгжаргал “Бөртэ чоно” 1990, Ц.Нацагдорж “Гүюг хаан” 1992, Л.Минкус “Баядерэ” 1995 балетууд, Х.Билэгжаргал “Гэрэл сүүдэр” 1989, Ж.Пуччини “Чио чио сан” 1991, Д.Жанчив “Хөх торгон дээл” 1994 дууриуд